< >
< >
< >
< >
< >
< >
< >
< >
< >
< >
< >

ЮНИК

ШИНЭ ЗЕЛАНДИ    

---далайн эрэг дээрх сургууль    

Насанд хүрэгчдэд зориулсан англи хэлний сургалт

Ерөнхий англи хэлний анги

Ерөнхий англи хэлний анги нь англиар харилцан ярих чадвараа дээшлүүлэх хүсэлтэй оюутнуудад зориулагдсан. Өглөөний хичээлүүд хэл зүйн дүрэм, үгийн сан, яриа, сонсгол, унших болон бичих чадваруудад чиглэгдсэн байна. Үдээс хойшхи хичээлүүд түгдрэлгүй ярих, зөв дуудлага болон харилцааны чадваруудад чиглэгдсэн байна.

Эхлэх хугацаа:     Даваа гариг бүр        

Сургалтын хугацаа:     Хамгийн багадаа 2 долоо хоног

Хичээлийн хуваарь:    Бүтэн өдөр буюу хагас өдөр

Түвшин:        5 түвшин – анхан шатнаас ахлах шат

Онолын англи хэлний анги / IELTS-ийн шалгалтанд бэлдэх анги (EAP)

Энэ анги нь Шинэ Зеланди болон бусад англиар ярьдаг орнуудын их дээд сургуулиудад элсэгч нарт зориулагдсан болно. Оюутнууд өөрсдийнхөө онолын англи хэлний чадвараа сайжруулах ба IELTS-ийн шалгалтандаа бэлдэх боломжтой. EAP-ийн ангийг төгсөгчид голдуу Шинэ Зеландийн их дээд сургуулиудад үргэжлэн суралцацгаадаг юм.

Эхлэх хугацаа:     Даваа гариг бүр        

Сургалтын хугацаа:     Хамгийн багадаа 2 долоо хоног

Хичээлийн хуваарь:    Бүтэн өдөр

Түвшин:        3 түвшин – дунд шатнаас ахлах шат

Шалгалтанд бэлдэх анги

Юник Шинэ Зеландид оюутнууд TOEFL болон Cambridge-ийн шалгалтанд бэлдэх боломжтой. Энэ бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн англи хэлний мэрэгшлийн түвшин тогтоох шалгалтууд юм.

Эхлэх хугацаа:     оюутнуудын шаардлагыг үндэслэх ба анги бүрдэлтээс хамаарна

Сургалтын хугацаа:     4-12 долоо хоног

Хичээлийн хуваарь:    Хагас өдрийн үдээс хойшхи сургалт (өглөөний Ерөнхий англи хэл эсвэл EAP-ийн ангийн хичээлүүд давхар заагдах болно)

Түвшин:        2 түвшин – дундаас дээш болон ахлах шат

Гэр бүл болон группд зориулсан англи хэлний сургалт

ЮНИК Шинэ Зеланди нь өсвөр насныхан болон насанд хүрэгч нарт зориулж анлги хэлний сургалт явуулдаг. Гэр бүлээрээ бүгдээрээ хамт ч Юникд сурах боломжтой. Жил бүр дэлхийн өнцөг бүрээс гэр бүлээрээ манай сургуульд ирж суралцахыг урьдаг. Хүүхэд багачууд манай өсвөр насныханд зориулагдсан ангиудад, эцэг эхчүүд нь насанд хүрэгчдийн ангидтус тус суралцацгаадаг.

ЮНИК Шинэ Зеланди нь жилийн турш групп жуулчдыг хүлээж авдаг. ЮНИК Шинэ Зеланди нь суралцангаа аялах, аялангаа суралцах боломж олгодог.

Өсвөр насныханд зориулсан англи хэлний сургалт (13-17 нас)

Ерөнхий англи хэлний анги

Ерөнхий англи хэлний анги нь оюутнууддаа англиар харилцан ярих чадвар болон итгэлээ дээшлүүлэхэд тусална. Өглөөний хичээлүүд хэл зүйн дүрэм, үгийн сан, яриа, сонсгол, унших болон бичих чадваруудад чиглэгдсэн байна. Үдээс хойшхи хичээлүүд түгдрэлгүй ярих, зөв дуудлага болон харилцааны чадваруудад чиглэгдсэн байна. Оюутнууд энэ ангиас Англи хэлийг үргэлжүүлэн суралцах анги руу шилжиж болно.

Эхлэх хугацаа:     Даваа гариг бүр        

Сургалтын хугацаа:     Хамгийн багадаа 2 долоо хоног

Хичээлийн хуваарь:    Бүтэн өдөр буюу хагас өдөр

Түвшин:        5 түвшин – анхан шатнаас ахлах шат

Англи хэл үргэлжүүлэн суралцах анги (EFS)

Энэ сургалт нь өсвөр насны оюутнуудыг Шинэ Зеландийн ерөнхий боловсролын ахлах сургуульд орох бэлтгэлийг хангадаг болно. Оюутнууд нь англи хэлний түвшингээ ахиулж, ахлах сургуульд шаардагдах онолын чадвар болон өөртөө итгэх итгэлээ хөгжүүлдэг. Энэ сургалтын төгсгөлд оюутнууд Шинэ Зеландийн ахлах анги руу шилждэг.

Эхлэх хугацаа:     Даваа гариг бүр        

Сургалтын хугацаа:     Хамгийн багадаа 2 долоо хоног

Хичээлийн хуваарь:    Бүтэн өдөр

Түвшин:        5 түвшин – анхан шатнаас ахлах шат

Бага насныханд зориулсан англи хэлний сургалт (8-12* нас)

Энэ анги нь бага насныханд онцгойлон зориулагдсан сургалттай юм. Англи хэлийг сонирхолтой найзархаг орчинд зураг, дуу хөгжим, шинжлэх ухаан, жүжиглэн тоглолт болон хэл зүйн тоглоомуудаар дамжуулан заадаг болно. Мөн биеийн тамир болон гадаа тоглох хичээлүүд ордог болно.

Эхлэх хугацаа:     Даваа гариг бүр        

Сургалтын хугацаа:     Хамгийн багадаа 2 долоо хоног

Хичээлийн хуваарь:    Бүтэн өдөр буюу хагас өдөр

Түвшин:        5 түвшин – анхан шатнаас ахлах шат

*8-10 насны оюутнууд зөвхөн эцэг эсвэл эхтэйгээ Шинэ Зеландид амьдарч байгаа нөхцөлд ЮНИКд элсэх боломжтой. Үүнд хэрэв зөвхөн бүлгээр буюу группээр суралцах тохиолдолд 10 насны хүүхдүүд эцэг эхгүйгээр дангаараа суралцах боломжтой. ЮНИК нь 11 наснаас дээш хүүхдүүдийг эцэг эхгүйгээр суралцуулах тусгай зөвшөөрөлтөй болно.

Илүү мэдээ авахыг хүсвэл ЮНИК Шинэ Зеландийн sales@unique.ac.nz хаягаар холбоо барина уу


©Unique New Zealand 2010-2017 Address: 1 Clyde Road, Browns Bay, Auckland 0630, NEW ZEALAND. PO Box 35-212, Browns Bay, Auckland 0753, NEW ZEALAND